Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян зарлалаа
Уул уурхай 8 сарын өмнө     175    0

Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын А/103 тоот тушаал гарч, Засвар механикийн заводод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,таслан зогсоох ажлыг хэрэгжүүлэх нэг сарын аян зарлалаа. Аяны хүрээнд ЗМЗ-ынхон үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэстэй хамтран гурван чиглэлээр 30 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Энэхүү ажлын хүрээнд үзэгдэх орчин хязгаарлагдмал газруудыг камержуулах, өмч хөрөнгө хариуцдаг ажлын байрны тодорхойлолтуудыг хянах, сахилга хариуцлагыг сайжруулах, агуулах болон хулгайд өртөж болзошгүй цэгүүдийг дахин тогтоох, үзлэг шалгалт явуулах, ажиллагсдын дунд хууль эрх зүйн сэдвээр мэдээлэл хийх аж. Мөн тус цехэд гарч буй хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эргүүл хийх, гаднын иргэдийг тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.