Нөөцийн маханд урамшуулал болгож 150 сая төгрөг өгсөн
Хотын амьдрал 26 өдрийн өмнө     131    0

        Аймгийн хэмжээнд нөөцийн махын энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар манай аймагт  махны нөөц 300 тонн байгаа гэнэ.

Орон нутгийн “Эрдмийт” компани өөрийн мах худалдан борлуулдаг 4 цэг,  Говил, Хорооллын эцэс, Баянцагаан багт байдаг нэмэлт 3 цэгээр нөөцийн  махыг худалдан борлуулах юм байна.  Тус компанийн зүгээс аймаг, орон нутагтай байгуулсан гэрээний дагуу долоодугаар сарын 1-н хүртэл тогтоосон үнээр нөөцийн махыг худалдаалах аж. Тухайлбал,  савласан маханд тодорхой хөлс хөдөлмөр шингэсэн байдаг. Түүнийгээ тооцоод   жижиглэж савласан үхрийн ястай мах 8400 төгрөгөөр худалдаанд гарна. Хонины  мах 7500 төгрөгөөр, ямааны мах 6500 төгрөгөөр  худалдаанд гарна. Нийтдээ 300 тонн мах байгаа. “Эрдмийт” компани өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр аймаг, орон нутгийн хэрэгцээнд нөөцийн мах бэлдсэн учраас кг тутамд нь 500 төгрөгийн үнийн урамшуулал болгож 150 сөя төгрөг өгсөн талаар аймгийн ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал мэдээллээ.

 .         

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)