Г.Ганбаатар: Хотын доторх нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлана
Нийгэм, Улс төр 27 өдрийн өмнө     81    0

Аймгийн Онцгой комис гуравдугаар сарын 10-нд хоёр удаа хуралдсан. Хуралдаанаар Монгол улсад короновирусын тохиолдол бүртгэгдсэн учраас аймгийн хэмжээнд зарим арга хэмжээг аваад байгаа. Энэ талаар аймгийн Онцгой комиссын дэд дарга, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар ” Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хотын доторх нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа. Нийтийн тээврийн автобус өглөө 07.00–09.00 цаг, орой 17.00-19.00 цагийн хооронд явахаар хязгаарлалт тогтоосон. Харин такси үйлчилгээнд хязгаарлалт тогтоогоогүй. Такси үйлчилгээний ариутгал, халдваргүйтлийг сайн хийлгэсний үндсэн дээр үйлчилгээнд гаргах талаар холбогдох байгууллагад үүрэг өгөөд байгаа. Манай аймгийн нутгаар өнгөрдөг А1001 улсын чанартай замаар Булган, Хөвсгөл, Архангай аймаг руу дамжин өнгөрдөг тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Хүнсий бараа, бүтээгдэхүүн өвс, малын тэжээл ачсан машин техникийг нотлох баримт бичгийг үндэслэн нэвтрүүлж байгаа.

Өнөөдрийн Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын замыг өглөө 07.00 цагаас хаагаад байгаа. Энэ үед Иргэд аймгийн Онцгой комисс, штабт зам нэвтрэх гэсэн хүсэлт, өргөдөл гаргаж байгаа. Ийм иргэдэд хэлэхэд зорчих гэж байгаа иргэн өөрийн мэдээлэл, явсан газрын тухай дэлгэрэнгүй мэдээллээ “Erdenet.mn” сайт руу нэвтэрч асуумжийг бөглөнө. Мөн ямар шалтаг, шалтгаанаар хаа хүртэл явах гэж буй тухай мэдээллээ нэмж оруулна. Ингэж онлайнаар бүртгүүлсэн иргэнд зохих нотолгоог үндэслэн зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар манай аймагт 7 пост ажиллаж байна. Үүний 3 нь улсын чанартай зам дээр хөдөлгөөнгүй хэлбэрээр ажиллаж байна. Харин үлдсэн 4 чиглэлд хөдөлгөөнт пост ажиллаж байна. Эдгээр пост дээр өнөөдөр 40 гаруй албан хаагч ажиллаж байна. Бэлтгэл, бэлэн байдалд 1000 гаруй албан хаагч байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)