500 мянгаас 9.9 сая төгрөгийн хандив өргөлөө
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     191    0

Дэлхий даяар дэгдэж байгаа аюулт өвчин болох “Covid-19”-ийн тархалт өдөр өдрөөр нэмэгдэж,  цар хүрээгээ улам тэлж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсад 82 мянган гаруй хүн халдар авч нас баралт 2900-д дөхөж очжээ. Монгол оронд өнөөдрийн байдлаар коронавирус илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас зарлаж байгаа.  

Нөхцөл байдал хүнд байгаа цаг үед монгол хүн бүр анхаарал болгоомжтой байж амны маскыг амины үнэтэй маск болтлоо зүүж хэвших нь наад захын хэрэг болоод байгаа. Өнөөдөр Улсын Онцгой комисст Монголын үндэсний бөхийн улсын 20 дахь аварга С.Мөнхбат 20 сая төгрөг хандивласан. Мөн иргэн Д.Доржпүрэв 20 сая төгрөг хандивлаад байгаа. Тэгвэл манай аймгийн иргэд, эрдэнэтчүүд ч өөрсдийн санаачлагаар аймгийн Онцгой комисст хандив өгсөөр байна. Тухайлбал, дөнгөж сая аймгийн ЗДТГ-т “Ээлт Өлгий” -ХХК-ийн захирал Л.Давааням хувиасаа 3 сая төгрөг хандивласан бол  худалдаа, үйлчилгээний “Идэр” төвийн хамт олон 500 мянган төгрөг, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хамт олон 9.9 сая төгрөгийн хандивыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Хандив, тусламж үүгээр дуусахгүй харин ч нэг өдрийн цалингаасаа эхлээд тусалж дэмжихээ аж ахуйн нэгж, байгууллагууд илэрхийлж байна. Аймгийн Хот тохижуулах газрын Б.Эрдэнэбат даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороо 500 мянган төгрөг, аймгийн ЗДТГ-ын ажилтнууд нэг өдрийнхөө цалинг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа аймгийн Онцгой комисст хандивлахаа илэрхийлээд байгаа ажээ.  

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)