Цагаан сарын цаг агаарын мэдээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     221    0

Хаврын тэргүүн сарын шинийн эхний өдрүүд буюу цагаан сараар цаг агаарямар байх талаар мэргэжлийн байгууллага болох Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийг хүргэж байна. Сар шинийн өдрүүдээр төвийн аймгуудан хойд хэсэг, говийн аймгуудын хойд хэсэг, тавийн аймгуудын ихэнх нутгаар, цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна. 

Хоёрдугаар сарын 23-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, хоёрдугаар 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,  хоёрдугаар 25-нд  баруун  болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгаар, хоёрдугаар сарын 26-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхины хувьд хоёрдугаар сарын 23, 26-нд зарим газраар, хоёрдугаар 24-нд говь талын нутгаар, хоёрдугаар 25-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө хасах 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө хасах 22-27 хэм, өдөртөө хасах 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  хасах 10-15 хэм хүйтэн, өдөртөө +2 хэм дулаанаас -3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15-20 хэм, өдөртөө -5-10 градус хүйтэн байх талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)