Далангийн өндөржилтөд нийцсэн насос суурилуулна
Уул уурхай 7 сарын өмнө     132    0

Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн агаар үлээгч ба насосны станцид Герман улсын KSB фирмийн Омега-200/670 маркийн хоёр насос ирлээ.  Энэ насос нь цагт 630 м3 усыг 120 м-ийн өндөрт шахах хүчин чадалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал нь З15 кВт юм. Анх 8НДВ-60 маркийн цагт 600 м3 усыг  80 м өндөрт шахах зориулалттай насосууд суурилагдсан бол 2004 оноос 1Д630-90 маркийн цагт  630м3 усыг 90 м-ийн өндөрт шахах хүчин чадалтай насосууд тавигджээ. 

Сүүлийн үед Хаягдлын аж ахуйн далангийн өндөржилт нэмэгдсэнээс ажиллаж байсан насосуудын хүчин чадал багассан учраас ийнхүү Омега-200/670 маркийн насосоор тоноглох болжээ. Дээрх насосуудыг суурилуулснаар хүчин чадал нь далангийн өндөржилтийн шаардлагад нийцэх юм. Одоогоор насосны суурийн зургийн ажил Зураг төслийн хүрээлэнд хийгдэж байна. Уг станцид насос суурилуулах бэлтгэл хангаад байна. 6-р сар гэхэд эхний насосыг суурилуулахаар төлөвлөж байгаа тухай тус хэсгийн механикч Д.Буйдан мэдээллээ.