Маргааш Татварын хэлтсийнхэн ажиллана
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     355    2

Аймгийн Татварын хэлтсийнхэнд “Браво” гэж хэлж, алга ташмаар санагдлаа. Монгол орон гэлтгүй дэлхий тэр чигтээ “Covid-19”-өөр амьсгалж, амьдарч байхад аймгийн Татварын хэлтсийнхэн жинхэнэ төрийн албан хаагчид гэдгээ Эрдэнэтийн иргэддээ харуулж байна. 

Бямба гарагийн амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд аймгийн Татварын хэлтсийнхэн ажлын цагаар ажиллаж, иргэддээ татварын хөнгөлөлттэй холбоотой үйлчилгээг үзүүлэх гэнэ.

 Тухайлбал, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, байр, орон сууц хашаа байшин анх удаа худалдан авсан иргэдэд үзүүлэх хөнгөлөлтийг бүртгэх хугацаа хоёрдугаар сарын 15-наар дуусгавар болох учраас ийнхүү амралтын өдрөөр ажиллаж байна.

Татварын хэлтсийн зүгээс иргэддээ хандан “Та бүхэн бямба гарагт манайхаар ирж үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүхээ мартуузай” хэмээн хандаж байна.