Ц. Мөнхцэцэг: Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл буцаад ихсэх хандлагатай байна
Уул уурхай 14 өдрийн өмнө     26    0

Аймгийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл  буцаад ихсэх хандлагатай байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг мэдээлж байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх, амны хаалтыг тогтмол зүүлгэх, эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн эм өгөхгүй байх, гэрийн нөхцөлд хүүхдийнхээ дархлааг сайжруулах тал дээр онцгой анхаарахыг зөвлөж байна.

“Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд ханиад томуугийн өвчлөл 3,6 хувиар буурч, 9,2 хувьтай байсан. Гэвч  ойрын өдрүүдэд томуугийн өвчлөл бага насны хүүхдүүдийн ханиад буцаад ихсэх хандлагатай боллоо. Албан ёсны мэдээллээс харвал өвчлөл өмнөх 7 хоногоос 4,4 хувиар өссөн үзүүлттэй гарсан. Вирусологийн шинжилгээгээр авч үзэхэд А хүрээний вирус өндөр байгаа. Энэ нь  томуугийн эргэлтэнд 50 хувийг эзэлж байна. Томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан хүүхдийн эмнэлгийн ачаалал ихэссэн байна. Өнөөдрийн байдлаар Хүүхдийн эмнэлэгт 133  хүүхэд хэвтэн эмчлүүлж, эрчимт эмчилгээний тасагт 6 хүүхэд эмчилгээ хийлгэж байна.  Өмнөх 7 хоногтой харьцуулахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсэн. Үүнээс 27,9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.  Мөн Яаралтай түргэн тусламжийн 103-ын нийт дуудлагын 30 гаруй хувийг томуугийн өвчин эзэлж байна.  Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн хувьд томуу томуу төст өвчний талаарх мэдээллийг иргэдэд боломжийн хэмжээнд хүргэж байгаа.  Гэтэл зарим эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ ханиад хүрсэн үед нь эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн эм өгсөнөөр өвчнийг нь хүндрүүлэх гол шалтгаан болллд байна. Иймд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ дархлааг нь сайтар дэмжиж байхыг манай эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа” хэмээсэн юм.. 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)