Амны хаалт зүүгээгүй иргэнд төрийн байгууллага үйлчлэхгүй
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     343    0

Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Үүнд

1. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар, караокены үйл ажиллагааг 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох !!!

2. Бусад согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний бүхий л газрууд 18:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх !!!

3. Иргэд болоод төрийн болон төрийн бус байгууллагууд маскаа тогтмол зүүж хэвших. Маск зүүгээгүй иргэдэд үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байх !!!

4. Байгууллагууд биеийн халуун хэмждэг багажийг ашиглах, үйлчлүүлэх иргэдийн биеийн халууныг хэмжих !!!

5. Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, нийтийн эзэмшлийн талбайд тодорхой графикийн дагуу ариутгал халдваргүйжилтын ажлыг яаралтай зохион байгуулах !!! зэрэг багтажээ.

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт эрчимжиж, нас баралт нэмэгдэж дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Онцгой байдал байдал зарласан байгаа энэ үед иргэд амны хаалт байнга зүүх нь өөрийгөө болоод өрөөлийг эрсдэлээс хамгаалах хэлбэр юм.

Нэг талдаа аймгийн Онцгой комиссын гаргасан энэ шийдвэр иргэдэд нэн шаардалагтай, авч болох арга хэмжээ ч нөгөө талдаа амны хаалт буюу маскны нийлүүлэлтэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Зарим иргэний хувьд амны хаалт эмийн сангуудад байхгүй байгаа тохиолдолд маскгүй явахаас өөр аргагүй байгаа хэмээж байна.