Д.Мөнхболдыг чөлөөлж М.Отгонбаярыг ажилд нь эргүүлэн томилжээ
Нийгэм, Улс төр 9 сарын өмнө     395    0

                Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Мөнхболдыг ажлаас нь чөлөөлж түүний оронд өмнө нь тус байгууллагад даргаар ажиллаж байсан М.Отгонбаярыг томилжээ.

М.Отгонбаярыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай гурван шатны шүүхийн шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч эрх баригчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар АН-ынхан  Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хүртэл хандаад байсан.

Тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Мөнхболд саяхан ажлын байран дээр согтуу байсан, эмэгтэй ажилтандаа гар хүрсэн асуудал нэг хэсэг шуугисан. Ямар ч байсан эрх баригчид Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж М.Отгонбаярыг ажилд нь эргүүлэн томилсон уу эсвэл Д.Мөнхболдод хариуцлага тооцож чаддагаа харуулав уу ямартай ч энэ даваа гарагаас эхлэн Улсын бүртгэлийн хэлтэс эмэгтэй даргатай боллоо.