Хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ ч 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     301    0

Энэ сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн хувийн болон хувьсгалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ адил 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой талаар Эрүүл мэндийн даатгалын байгууллага, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс шийдвэр гаргасан юм.  

Ингэснээр даатгуулагч иргэн улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300,000 төгрөгний хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол энэ сараас эхлэн 400.000 төгрөгийн хөнгөлөлт авах юм. Харин даатгуулагч хувийн хэвшлийн эмнэлэгт 5 хоног хэвтээд 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан.  Харин энэ мөнгийг 225 мянган төгрөгөөр нэмэгдүүлж  400 мянган төгрөг буюу улсын эмнэлэгийнхтэй ижил болсон. Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон  цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж, эрүүлжих боломж илүү нэмэгдэж байна.

Мөн эмнэлгүүд даатгуулагч иргэнд уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан. Харин үүнийг огцом нэмэгдүүлж тусламж үйлчилгээ тус бүрт 250 мянган төгрөг болгожээ.