45 хүртэлх насны суралцагч ч сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна
Нийгэм, Улс төр 4 сарын өмнө     173    0

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. 

Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна.

Ийнхүү МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авах тухай шийдвэрийг Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар гаргасан байна.