Монгол улсын шинэ Үндсэн хууль батлалцсан ардын Их Хурлын депутатуудад хүндэтгэл үзүүллээ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     286    0

Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой өнөөдөр /01 дүгээр сарын 13-ны өдөр/ тохиож байна. Орхон аймагт ажиллаж, амьдарч буй шинэ Үндсэн хууль батлалцсан ардын Их Хурлын депутатуудыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Манай аймагт шинэ Үндсэн хууль батлалцсан ардын Их Хурлын 6 депутат байдгаас Л.Баяндалай, Д.Цэен-Ойдов, С.Ёндонцамц нар хүрэлцэн ирсэн юм. Ардын Их Хурлын депутат Д.Тогооч, Д.Рэнцэннацаг, Д.Адъяа нар Улаанбаатар хотод Үндсэн хуулийн өдрийн арга хэмжээнд оролцож байгаа аж. Мөн өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын байгууллагаас санаачлан шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн БТСГ-ын “Б” зааланд зохион явуулна.