ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ 2-Р САРЫН 1-НЭЭС ТҮР ЗОГСООНО
Хотын амьдрал 1 сарын өмнө     129    0

Сонгуулийн тухай хуульд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох тухай заажээ. Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох зохицуулалт нь УИХ-ын ээлжит сонгуульд хамаарах юм. Энэ жил УИХ-ын ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан шилжилт хөдөлгөөн ирэх хоёрдугаар сарын 1-нээс зогсохоор болж байна. Шилжилт хөдөлгөөнийг түр зогсоож байгаа тул иргэд шилжүүлгээ энэ сардаа багтан хийлгэхийг Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ө. Ганзориг сануулж байна. Сонгуулийн санал авах өдрийн дараа шилжилт хөдөлгөөн үргэлжлэх юм.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)