Т.Төгсболд: Урсгал сөрж, дүрэм зөрчих тохиолдлууд их байна
Хотын амьдрал 8 сарын өмнө     258    0

Өнгөрөгч 2019 оны намар Нийгмийн даатгал болон Татварын хэлтсийн хажуу талын авто замын хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгосон. "Оросын консул"-ын өмнөх буюу хойд замын хөдөлгөөний эрчим, замын нэвтрүүлэх байдалд тулгуурлан "Урдаасаа хойшоо" чиглэсэн байхаар зохицуулсан.  Замын хойд хэсэгт баруун гар тийш эргэхийг хориглосон, орохыг хориглосон тэмдгийг тавьсан байна. Гэсэн ч урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчих тохиолдлууд ихээр гарч байгааг Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Орхон аймгийн хэмжээнд нэг чигийн хөдөлгөөнтэй хэд хэдэн зам байгааг  Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахлах ахлагч Т.Төгсболд хэллээ. Тухайлбал, Медипас эмнэлгийн хашаа доторх зам, Хүлэг худалдааны төвөөс Бичил төв рүү явах зам, Цэнхэр аптекийн дэргэд цагийн хязгаарлалттай нэг чигийн хөдөлгөөнтэй зам байгааг мэдээлэв.  Хууль дүрмийн дагуу замын тэмдэг, тэмдэглэгээг зөрчсөн иргэн 50 нэгжээр торгуулж, жолоодох эрхээ гурван сараар хасуулдаг байна.