Жендерийн эрх тэгш байдлыг хангах сургалт, нөлөөллийн ажлыг хийнэ
Хотын амьдрал 1 сарын өмнө     161    0

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нэгдүгээр хуралдаан боллоо. Хуралдаанд “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тэргүүлэгчид  дэд хөтөлбөрийг дэмжин баталлаа.  Уг дэд хөтөлбөрийг өнгөрсөн оны 7-р сараас эхлэн боловсруулжээ. Хөтөлбөрийг боловсруулахад иргэд олон нийт, боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтан, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багийн ажлын албыг хамруулж судалгаа явуулсан байна.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах, жендерт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд сургалт, нөлөөллийн ажил дутмаг байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Орхон аймгийн хэмжээнд жилдээ хүчирхийлэлд өртсөн 100-120  хохирогч байгааг тогтоосон байна.  Дэд хөтөлбөрийн хүрээнд  жендерийн эрх тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийн тоог бууруулахаар сургалт, нөлөөллийн ажлыг хийх юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)