“Иргэдийн төсөв-2020” товхимол гарна
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     154    0

Орхон аймгийн ЗДТГ, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Иргэдийн төсөв 2020” товхимлыг боловсруулах гэж байна. Төсвийн мэдээллийг илүү ойлгомжтойгоор өгөх, иргэдийн санал хүсэлтийг тусгах зорилгоор уг товхимлыг гаргаж байгааг мэдээлэв. Иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлсөн татвараас төсөв бүрддэг. Төсвийг үр дүнтэй зарцуулах,  төсөвт иргэдийн оролцоог нэмэх, ил тод нээлттэй байлгахад зорьж байна гэдгийг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэллээ.

Сангийн яамнаас сүүлийн жилүүдэд “Иргэдийн төсөв 2020” товхимлыг гаргах болсон. Эдийн засгийн чадавх хэрхэн сайжрах, төсвийн орлогын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр орлого хэрхэн тогтвортой өсөх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлого хэрхэн нэмэгдэх, улс орны хөгжил ямар түвшинд хүрэх чиглэлээр бодит мэдээлэл хүргэх зорилготой юм. Тэгвэл Орхон аймгийн 2020 оны төсвийн талаарх ном товхимол гарч, олон нийтэд түгээх гэж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)