“СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ХӨДӨЛГӨӨН ЭРДЭНЭТ ХОТООС ЭХЭЛЛЭЭ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     318    0

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран “Соёлыг түгээе”  үндэсний хэмжээний хөдөлгөөнийг Эрдэнэт хотоос эхлүүллээ. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа аймгийн Урхайчин соёлын ордонд боллоо. Арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл , соёлыг түгээгч УДЭТ-ын жүжигчин, “Солонго үүл” киноны ерөнхий найруулагч МУСТА Б.Одончимэг, “Авъяаслаг монголчууд” шоуны Алтан базарын эзэн, МУСТА, Beatbox Б.Нарандэлгэр, мөн “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч  дуучин С.Гантогоо зэрэг тэргүүтэй ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайхан уран бүтээлчдийн бүрэлдэхүүн соёлыг түгээхээр хэрхэн амжилтанд хүрэх, Соёлын өв, архины хор уршиг болон архигүй нийгмийг бүтээх, нийгэмд соёлыг яаж түгээх зэрэг чиглэлээр Эрдэнэтчүүддээ лекц тавьж өөрсдийн амжилтанд хүрсэн туршалгаасаа хуваалцсан юм.

Арга хэмжээний үеэр Соёлыг түгээгч уран бүтээлчдийн зүгээс Эрдэнэтчүүддээ өөрсдийн урлагийн номеруудыг толилуулж байлаа. Мөн УДЭТ-ын жүжигчин, МУСТА Б.Одончимэг өөрийн анхны бие даан найруулж бүтээсэн, сайхан нээлтээ хийсэн кино урлагийн дэлгэцнээ гараад удаагүй байгаа “Солонго үүл” киногоо Эрдэнэтчүүддээ үнэ төлбөргүй үзүүлж. бэлэг барьсан юм.


Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)