ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛД ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     135    0

Аймгийн засаг даргын шинэ оны анхны шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр аймаг орон нутагт хийгдэж байгаа болон тулгамдаж байгаа ажлын талаар хэлтэс агентлагийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ. Мөн улсын хэмжээнд 10 жилд нэг удаа зохион байгуулагдах хүн ам орон сууцны тооллого явагдах гэж байгаатай холбогдуулан аймгийн статистикийн хэлтсээс холбогдох мэдээллийг хийлээ.

Хүн ам орон сууцны тооллого энэ сарын 8-9нд шилжих шөнийн 00 цагаас улс орон даяар явагдана. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт багийн тоологч, шалгагч нарын дунд холбогдох сургалтыг зохион байгуулсан. Манай аймгийн хувьд хүн ам орон сууцны тооллогыг зохион байгуулахад бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг албаны хүн онцолж байна. Энэ удаагийн хүн ам орон сууцны тооллого нь “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрхэм” уриан дор явагдах юм. Аймгийн удирдлагуудын зүгээс хэлтэс албадын удирдлагуудад болон сумдын засаг дарга нарт хүн ам орон сууцны тооллогыг зохион байгуулах ажилд хариуцлагатай хандаж ажиллахыг үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)