ГАМШИГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЖ БАЙНА
Хотын амьдрал 14 өдрийн өмнө     72    0

  Гал түймрийн аюул, үер ус, ган зуд зэрэг гамшиг ослын үед хүн бүрийн оролцоо шаардлагатай байдаг. Улсын хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний чуулганыг өнгөрсөн онд зохион байгуулсан. Чуулганаас гарсан санаачлагыг орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Орхон аймгийн ОБГ, аймгийн ИТХ-ын байгууллага, Улаан загалмайн хороо хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт сургалтыг  зохион байгуулж байна. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад нөлөөллийн ажлыг явуулж байгаа юм. Эмэгтэйчүүдээс бүрдсэн есөн баг сургалт сурталчилгааг ажлын байр, гэр бүл, найз нөхөд, олон нийтэд хүрээлэлд хийж байна. Нэг сарын хугацаанд багийн 30 гишүүн 400 гаруй хүнд хүрч ажилласныг ОБГ-ын Гамшгийн эрсдлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Саруул мэдээллээ.

Нэг жилийн турш үргэлжлэх сургалт, арга хэмжээний үр дүнд 4500 гаруй хүнийг хамруулахыг зорьжээ. Нөлөөллийн багийн эмэгтэйчүүд ажлын байр, ахуйн нөхцөлд гарах гамшгийн эрсдлийг тооцсон байна. Эдгээр эрсдлээс хэрхэн яаж сэргийлэх, гал түймэр,  гамшиг ослын үед юуг анхаарах вэ гэдгийг ярилцах юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)