“Wise gym”, “Максимум фитнес”, “Макс спиннинг” клубүүд ЭМД-аар үйлчлэх гэнэ
Хотын амьдрал 7 сарын өмнө     252    0

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд спорт клубүүдийг Магадлан итгэмжилж, сонгон шалгаруулжээ. 

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг олон арван спорт клубээс 13 нь шалгарсан байна. Тэдний дотор Эрдэнэт хотын гурван ч спорт клуб шалгарч Магадлан итгэмжлэгджээ. Ингэснээр Эрдэнэт хотын  “Чандмань Биндэр” ХХК-ийн “Максимум фитнес клуб”, “Туба” ХХК-ийн  “Wise gym”, “Түмэн арвижих дэлгэрэх” ЗГБХН-ийн  “Макс спиннинг клуб” Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллах боломжтой болжээ.

Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд ЭМДС-аас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ 60 мянган төгрөг байх гэнэ. Нэг удаа  гурван сарын турш  24-өөс доошгүй  удаа, нэг удаа хичээллэхдээ 1 цагаас доошгүй хичээллэхээр журманд нь тусгасан байна. Эрдэнэтийн иргэд дээрх 3 спорт клубт ЭМД-аа ашиглан спортоор хичээллэх боломжтой болж байна. .