Жаргалант сумын зургийн дугуйлангийн хүүхдүүдэд зөөврийн компьютер, уран зургийг хэрэглэл гардуулан өглөө
Хотын амьдрал 20 өдрийн өмнө     52    0

н аймгийн Жаргалант сумын шинэ жилийн баярын цэнгүүн боллоо. Шинэ жилийн баярын цэнгүүнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, Монгол улсын төрийн одон, медаль болон аймаг, орон нутгийн шагналаар шагнагдсан иргэдэд шагналыг нь гардуулан өглөө. 

Мөн Жаргалант сумын Улаантолгой, Дулаан-Уул, Жаргалант багийн болон “Жаргалант таеквондо сургалтын төв”-ийн хүүхдүүдэд шинэ жилийн гарын бэлэг гардуулан өгч, хичээл сурлага, урлаг спортын амжилт хүссэн юм. Тус сумын хүүхдүүдээс аймгийн ИТХ-ын даргад ирсэн ил захидлын дагуу зургийн дугуйлангийн зарим сурагчдад зөөврийн компьютер, зургийн хэрэглэлийг гардуулан өгсөн юм. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)