Гавъяат тамирчин О.Гүндэгмаа улсын аваргаас алт, хүрэл медаль хүртлээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     84    0
2014 оны буудлага спортын улсын аварга шалгаруулах тэмцээн “Техник спортын төд”-д боллоо. Энэ удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн  25 м-ийн спорт гар бууны дасгалд 21 тамирчин өрсөлдөж Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноотой аваргын болзол хангасан бол ОУХМ Ө.Өлзийням 569 оноотой мөнгө, ОУХМ Ц.Мөнхзул 576 оноотой хүрэл медаль хүртжээ. Шөвгийн наймд ОУХМ Т.Баярцэцэг 573 оноо, ОУХМ Т.Баярмаа 559 оноо, спортын мастер Г.Нарангэрэл 565 оноо, спортын мастер А.Ичинхорлоо 565 оноо, ОУХМ Г.Гантуул 567 оноогоор шалгарсан байна. Улсын аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалд спортын мастер Г.Тэгш-Үйлс 375+191.7 оноогоор алтан медаль хүртсэн бол спортын мастер Н.Шинэ-Мөрөн 376+198.8 оноогоор мөнгөн медаль, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 373+171.2 оноогоор хүрэл медаль, эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Э.Даваахүү 581+196.4 оноогоор алт, спортын мастер Г.Буянбаатар 568+191.3 оноогоор мөнгө, спортын мастер О.Төгөлдөр 565+171.1 оноогоор хүрэл медаль энгэртээ зүүлээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)