ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ БАГШ НАРТАЙ УУЛЗЛАА
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     91    0

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өнөөдөр 1, 8, 4, 13-р сургуулиудаар зочилж багш, ажиллагсадтай уулза, санал бодлоо солилцлоо. Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу “Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, багш нарыг тодорхой үе шаттай сургалтанд хамруулах, тоног төхөөрөмж, сургалтын орчныг сайжруулах зэрэгт бүхий  л талын дэмжлэг үзүүлэн, тэдний ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар хэрэгжүүлж буй ажлаасаа танилцуулав. 

  Орхон аймаг сүүлийн жилүүдэд Хүний хөгжлийн индексээрээ улсад тогтмол тэргүүлж 2017, 2018 оны ажлаараа Монгол улсын Засгийн газрын шалгаруулалтаар шилдэг аймгаар шалгарахад боловсролын салбарын багш ажиллагсдын хувь нэмэр өндөр байсныг дурдаад “Талархал” гардууллаа. 

     Түүнчлэн 2019 онд боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар танилцуулсан бөгөөд багш нарын сонирхсон асуултад хариулт өгч зарим тулгамдаад байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн хариулт өгөв. Мөн тэдний ажлын хэрэгцээнд зориулан багш нэг бүрт 17 GB-ийн плаш бэлэглэв. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)