Боксчид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     83    0
Тайваньд болсон “Тайпей сити Кат” боксын тэмцээнээс манай тамирчид  гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. А зэрэглэлд тооцогддог уг тэмцээн дөрөв дэх удаагаа болж буй бөгөөд БНСУ, Тайланд, Индонез, Япон, ОХУ, Австрали зэрэг 18 орны 80 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсаас 60, 64 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Б.Жавхлан,  залуу мастер  А.Бадар-Ууган, 75 кг-ын жинд улсын шигшээ баг, “АПУ” компанийн тамирчин, Ази тивийн аварга Э.Уянга нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна.  Харин  52 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн спорт хорооны тамирчин Э.Энхтөр хүрэл медаль хүртжээ. Монголын баг тамирчдыг  гавъяат тамирчин Т.Үйтүмэн дасгалжуулсан байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)