“Эрдэнэт хотын түүх” сэдвээр аймгийн Засаг дарга хичээл заалаа
Уул уурхай 9 сарын өмнө     226    0

 “Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Д.Батлут Баянцагаан багийн 18 дугаар сургуулийн 11а ангид “Эрдэнэт хотын түүх” сэдвээр хичээл заалаа. Ардын Их Хурлын  Тэргүүлэгчдийн зарлигаар 1975 оны 12 дугаар сарын 11-нд  Эрдэнэт хот байгуулах шийдвэр гарч улмаар аймгийн ИТХ-ын 2017 оны тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр”, 2019 оны 76 дугаар тогтоолоор “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн баярын өдрийг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.  Үүний дагуу өнөөдөр Эрдэнэтчүүд “Эрдэнэт хот байгуулагдсан түүхэн өдөр”-өө тэмдэглэж байна. Юуны өмнө ахлах ангийн сурагчдад аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид хотын үүсэл, түүхийн талаар хичээл заалаа. Мөн “Анхдагч, илгээлтийн эзэд” –д зориулсан баярын хурал, Эрдэнэт хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болно.