Эрдэнэт хотын анхдагчдыг шагнаж урамшууллаа
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     104    0

            Эрдэнэтчүүд төрөлх хотынхоо өдрийг гурав дахь жилдээ тэмдэглэж байна. Хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад оролцож явсан анхдагчдын хүсэлтээр Анхдагч илгээлтийн эздийн баярыг Эрдэнэт хотын өдөртэй нэгтгсэн гэдгээрээ онцлог болж байна. Энэ өдөр төрөлх хотоороо бахархах, үүх түүхээ танилцуулах өдөр юм. Аймаг, орон нутгийн удирдлагууд хичээлийн эхний цагт ЕБС-ийн сурагчдад “Эрдэнэт хотын түүх” сэдвээр хичээл зааснаар үйл ажиллагаа эхэллээ.  

Үүний дараа “Хангарьд” спорт ордонд Эрдэнэт хот, Анхдагч илгээлтийн эздийн баярын хурал болсон юм. Баярын хуралд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон бусад удирдлагууд баярын мэнд хүргэж үг хэллээ.

            Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс Эрдэнэт хот улсын зэрэглэлтэй хот болох шийдвэр гарсан. “100 гаруй мянган хүн амтай улсын даацаас үүрдэг Эрдэнэтчүүдээр бахархаж байна” гэдгийг аймгийн удирдлагууд онцолсон. Эрдэнэт хотын тулгын чулууг тавилцаж, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан анхдагчдыг ИТХ-ын “Иргэний төлөө” медаль, “Засаг даргын жуух бичиг”,  “Эрдэнэт хотын хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас ахмадууддаа зориулан “Анхдагч”, “Ач санах” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эрдэнэт хотын түүхийг бүтээлцсэн ахмадууд илгээлтээр ирж   ажлын гараагаа эхэлсэн анхдагчдын ач гавьяаг үнэлж баршгүй юм. Тэд залуу хойч үедээ сайн сайхныг хүсч, хотоо улам хөгжүүлэхийн тулд хүн бүр хичээх хэрэгтэйг сануулж байлаа.

Ц.Ариун

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)