Д.Бат-Эрдэнэ: Боксчид энэ онд ганзага дүүрэн байлаа
Мэдээ мэдээлэл 8 сарын өмнө     230    0

Насанд хүрэгчдийн боксын Улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа хөдөө орон нутагт болж байна. “Хангарьд” паласт болж буй энэ удаагийн тэмцээнийг нэрт дасгалжуулагч, боксын спортын олон улсын хэмжээний мастер Эрдэнэтийн бокс сонирхогчдын хувьд “Боксын Баттулга, Тулгаа багш” нэрээрээ танигдсан С.Баттулга агсаны нэрэмжит болон зохиож байгаа. Тэмцээний нээлтийн ажиллагаан үеэр Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ

“2020 оны боксын насанд хүрэгчдийн улсын аварга шгалгаруулах тэмцээн анх удаагаа хөдөө орон нутагт буюу Орхон аймагт болж байгаагаараа онцлог. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан С.Баттулга багшийн ар гэрийнхэн болон эрдэнэтчүүддээ баярласнаа илэрхийлье. 2019 онд Монголын боксын ертөнцөд олон сайхан үйл явдал болж байна. Монголын боксчид 2019 ондоо их амжилттай байж Олон улс, Тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт 24, мөнгө 20, хүрэл медаль 48 хүрэл нийт 92 медаль хүртсэн амжилт гаргаад байна. Хэдхэн хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-18-ны хооронд Улаанбаатар хотноо анх удаагаа залуучуудын эрэгтэй эмэгтэй боксчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын боксын холбоо амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд 16 орны 200 гаруй боксчин оролцсон. “Токио 2020” олимпийн наадам хаяанд ирсэн энэ чухал үед бид Олимпийн наадамд оролцохоор батлагдсан шинэ жингээр улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээн нь олимпийн наадамд өрсөлдөн амжилт гаргах тамирчдын маань шалгуур болох юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.