Эрдэнэт хотод олон улсын менежментийн мэдлэг хуваалцах “ERDENETx2019” сургалт зохион байгуулна
Мэдээ мэдээлэл 5 өдрийн өмнө     132    0

Бизнес эрхлэгчдэд санхүү, хүний нөөц, дэд бүтэц зэрэг маш олон асуудал тулгардаг. Үүний нэг нь өрсөлдөөнд оролцох зөв оновчтой менежмент. Улаанбаатар хотод энэ төрлийн маш олон сургалт зөвлөгөөн зохион байгуулагддаг хэдий ч орон нутагт төдийлөн хангалттай хэмжээнд, олон давтамжтайгаар, өргөн цар хүрээг хамарч зохион байгуулагддаггүй.

Тэгвэл эдгээр асуудалд зөв чигийг олоход туслах зорилгоор Мобиком Корпораци ХХК болон Тогтох Трейд ХХК хамтран “ERDENETx2019” олон улсын менежментийн мэдлэг хуваалцах сургалтыг 12 дугаар сарын 5-нд Эрдэнэт хотын Амгалан Оршихуй ордонд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтад:

  • “Мобиком Корпораци ХХК”-ийн ерөнхий захирал Тацуяа Хамада
  •  “Growth Summit Global”-ийн үүсгэн байгуулагч, “Тогтох Трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Мэргэн,
  • Монгол улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга ба Нэгдүгээр нарийн бичгийн дарга Бэнжамин Ли Рой,
  • “Мобифинанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэеэн-Ойдов,
  •  “BZP Design & Development” ХХК-ийн захирал Ж.Дашням,
  • “6 Sigma” төвийн зөвлөх О.Ганбаатар нар тус тус илтгэл тавьж, сонирхсон асуултуудад нээлттэй хариулах болно.

Эрдэнэт хотод зохион байгуулагдах энэхүү сургалтаар дэлхийн эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, Монгол улсад бизнесийн үйл ажиллагаагаараа тэргүүлэгч байгууллагын удирдагчдын менежментийн нууцаас мэдэж авахаас гадна өөрийн бизнест ашиглаж болох олон олон аргачлалаас суралцах боломжтой.

Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэхийг хүсвэл 90200108 дугаарт холбогдоорой.  Суудлын тоо хязгаартай бөгөөд цөөхөн суудал үлдсэн тул танд амжиж бүртгүүлээрэй.  

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)