Аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд 201 ажил төлөвлөжээ
Мэдээ мэдээлэл 6 өдрийн өмнө     45    0

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан хоёр өдөр үргэлжиллээ. Хуралдаанаар аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцсэн. Ирэх оны үндсэн чиглэлийн төсөлд есөн бүлгийн хүрээнд 201 арга хэмжээг төлөвлөжээ.

Орхон аймгийн эдийн засгийн нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахад хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөнд тусган боловсруулсан. Үүнд нийт 19 байгууллага, хоёр ТББ-ын саналыг авч нэгтгэсэн байна. Нийтдээ 270 санал ирсэнээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөнд туссан найман арга хэмжээ болон аймгийн хэмжээнд удаашралтай байгаа 14 ажлыг нэмж тусгахыг зорьсон байна. Үүнээс 10 ажлыг 2020 оны Үндсэн чиглэлд нэмсэн байна. Ингээд 2020 оны аймгийн эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг есөн бүлгийн хүрээнд 201 арга хэмжээг төлөвлөж, энэ оны аравдугаар сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-д хүргүүлсэн байна.

Хуралдааны үеэр Зөвлөлийн гишүүдээс ирэх оны үндсэн чиглэлийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг тусгах, зоорь, хүлэмжийн аж ахуйг дэмжих журмыг дэмжин ажиллах санал гаргасан. Мөн аймгийн МХГ-ын Хими нянгийн итгэмжлэгдсэн лабораторийн засварт 15,7 сая төгрөгийн санхүүжилтийг тусгах зэрэг саналыг хэлж байсан юм.

Аймгийн Засаг даргын зүгээс ирэх оны үндсэн чиглэлд сургалт зохион байгуулахаас илүүтэй орон нутагт болон иргэд рүү чиглэсэн төсөл, ажлыг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг онцолж, энэ асуудлыг аймгийн ИТХ-аар оруулж хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)