Б.Бат-Эрдэнэ 22 жижиглэнгийн худалдаа эрхлэгчийн төсөлд буцалтгүй санхүүжилт олголоо
Мэдээ мэдээлэл 6 өдрийн өмнө     42    1

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ гурав дахь удаагийн төсөл сонгон шалгаруулалтаа явууллаа. Тэрбээр энэ удаад жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг дэмжих зорилгоор төслийн уралдаан зарласан байна.

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ Эрдэнэт хотын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлэх, хөгжүүлэх, дэмжих, хөрөнгө оруулалт хийх зорилгоор олон төсөл хэрэгжүүлсээр байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бичил бизнес эрхлэгч болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах төслийн уралдаануудыг зарлаж, шалгаруулсан. Тэгвэл энэ удаад жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг дэмжих төслийг зохион байгууллаа.

Энэхүү төслийн уралдаанд жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн 100 гаруй төсөл ирсэнээс 22 төсөл шалгарчээ. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ  нар 22 төслийн эздэд тус бүр буцалтгүй 1 сая төгрөгийн санхүүжилтийг бэлнээр  батламжийн хамт гардуулан өглөө.  Шалгарсан төслүүдээс дурьдвал, тариалан эрхлэгчдийг дэмжих цогцолбор байгуулах, ногоон ирээдүй,  арьс шир, оёдол эсгүүр, амьдрах ухааны сургалт, Орхон кимчи, Амин бордоо, сүү сүүн бүтээгдэхүүн,  Алжаал ядаргаа тайлах бүтээгдэхүүн үйлдвэрлэл төсөл, токарийн үйл ажиллагаа, органик хүнсний онлайн дэлгүүр, букан аргаар хийсэн наадаг сормуус, гэрийн тэжээвэр амьтны хоол тэжээл, малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүлэмж, жижиглэнгийн худалдаа гэсэн 22 төсөл шалгарсан байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)