“Тогтвортой амьжиргаа-3” төсөлд Орхон аймгийн иргэдийн оролцоо өндөр байдаг
Хотын амьдрал 6 өдрийн өмнө     32    0

Монгол Улсын хэмжээн дэх сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн \ОНХС\ үйл ажиллагааг сайжруулах, иргэдийг идэвхижүүлж, орчиндоо ая тухтай амьдрахад чиглэсэн “Тогтвортой амьжиргаа-3” төсөл 2016 оноос эхлэн хэрэгжиж байна. Манай аймагтт уг төслийн хэрэгжилт 50 гаруй хувьтай байна. Уг төсөлд Орхон аймгийн иргэдийн оролцоо өндөр байгааг төслийн зохицуулагч Д.Наранбат онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлаг  хамтран “Тогтвортой амьжиргаа”-3 төслийг улс орон даяяар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд жилд таван үе шаттай ажлыг зохион байгуулсан. Үүнд иргэдээс тулгамдаж байгаа асуудал болон тухайн  иргэн амьдарч буй баг дүүрэгтээ ямар бүтээн байгуулалтын ажил хийх шаардлагатай байгаа талаар санал авч, үүнийг нь багийн ИНХ-аар хэлэлцэж, саналуудыг эрэмбэлэн гаргадаг. Мөн иргэдийг ОНХС-аас явагдаж байгаа тендер бүрт хяналт тавих боломжоор хангахын тулд А-3 сертификатын сургалтанд хамруулдаг. Ингэснээр тухайн бүтээн байгуулалтад иргэдээр хяналт тавиулдаг. “Тогтвортой амьжиргаа-3” төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх гол санхүүжилтийг Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагаас гаргадаг байна. Орхон аймагт төслийн хүрээнд 2017 онд 1,9 тэрбум, 2018 онд 3,5 тэрбум, 2019 онд 4,98 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)