Үерийн далан барих, багуудыг дулаанд холбох ажлыг 50 хувийн буцалтгүй зээлээр хийнэ
Хотын амьдрал 6 өдрийн өмнө     34    0

Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Орхон аймагт үерийн нэгдсэн далан барих, инженерийн шугам сүлжээг тэлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулахаар олон улсын баг Орхон аймагт ажилласан байна. Тус банкны 14 сая ам.долларын санхүүжилтээр гэр хорооллын Эрдэнэ, Даваат ,Шанд багуудыг төвийн дулаанд холбох, бүх багт үерийн далан байгуулах юм. Төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр 50 хувийг буцалтгүй, 50 хувийг эргэн төлөгдөх хэлбэрээр санхүүжилтийг Орхон аймаг авна. Төслийг  хэрэгжүүлэхэд нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас тавьжээ.

Орхон аймагт тулгамдаж байгаа үерийн далан, инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдэх ажил урагштай байгааг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэллээ. Санхүүжилтийн  50 хувийг  буцалтгүй хэлбэрээр олгох төсөл аймаг  орон нутагт өмнө нь хэрэгжиж байгаагүйг албаныхан онцолж байсан юм.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)