Хүүгүй, барьцаагүй зээлийг 61 иргэнд олголоо
Хотын амьдрал 6 өдрийн өмнө     26    0

“Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн паркийн \ШУТП\ дэргэдэх Гагнуурын  электродын үйлдвэрийн ашгаас иргэдэд зээлээр олгох ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Тус парк энэ онд 122 сая төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс 61 иргэнд тус бүр хоёр сая төгрөгийг зээл хэлбэрээр олголоо. Өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ эрхлэгчдийг дэмжихээр төслийн сонгон шалгаруулалт зарласан байна.  Зээл авахаар 150 иргэн төсөл бичиж, шалгаруулалтад оролцжээ. Энэ удаад үйлдвэрлэл эрхлэгчдэд хоёр  сая төгрөгийн зээлийг хүүгүй, барьцаагүй хэлбэрээр хоёр жилийн хугацаатай олгосон байна. Сонгон шалгаруулалтаар шалгарч, зээлд хамрагдсан үйлдвэрлэгчдийн батламжийг орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө. 

Хүүгүй барьцаагүй хэлбэрээр зээл авах иргэдийн 22 нь оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид байна. Сонгон шалгаруулалтаар нэхий боловсруулах үйлдвэр, талх нарийн боовны үйлдвэрлэл зэрэг бусад салбарын бичил үйлдвэрлэлийг дэмжсэн байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)