Ирэх онд гурван багт хатуу хучилттай зам тавих ажлыг эрчимжүүлэхийг сануулав
Хотын амьдрал 6 өдрийн өмнө     22    0

Орхон аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг Тэргүүлэгчдийн хуралдаанд  танилцууллаа. Нийт 155 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ оны Үндсэн чиглэлийн биелэлт 90,8 хувьтай гарчээ. Орхон аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг Тэргүүлэгчдийн хуралдаанд  танилцууллаа. Нийт 155 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ оны Үндсэн чиглэлийн биелэлт 90,8 хувьтай гарчээ. Төсөл арга хэмжээний 25,8 хувь нь хэрэгжээгүй үзүүлэлттэй байгааг мэдээлэв. Үндсэн чиглэлийн бүлэгт хамаарах  40 хувийн биелэлттэй ажлуудыг  эрчимжүүлэх шаардлагатайг санууллаа. Тухайлбал, гэр хорооллын багуудад хатуу хучилттай зам тавих, Наран, Даваат багт Соёлын төв барих ажлыг онцоллоо. Цахим эрүүл мэнд төсөлд 200 сая төгрөгийг зарцуулах ажил 40 хувийн биелэлттэй гарсан байна. Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр есөн сая еврогийн өртөгтэй Эрдэнэт хотын хог боловсруулах үйлдвэр байгуулах, хатуу хог хаягдлын ус зайлуулах төслийн гэрээнд гарын үсэг зурсан. Арьс шир боловсруулах үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийг судалгааны ажил үргэлжилж байна. Үндсэн чиглэлийн биелэлт бүлэг тус бүрээр 90-ээс дээш хувьтай гарсныг  танилцуулсан юм. Ирэх онд есөн бүлгийн 201 арга хэмжээг төлөвлөснийг тэргүүлэгчид дэмжин, ИТХ-ын хуралдаанд оруулахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)