Б.Оюунцэцэг: Аливаа ажлыг хамт олноороо хийхийг илүү чухалчилдаг
Хотын амьдрал 19 өдрийн өмнө     49    0

Намрын мод тарилтын өдрөөр  бид “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албаны дарга Б.Оюунцэцэгтэй уулзаж энэ хамт олны сэтгэгдлийг сонссон юм. Жил болгоны мод тарилт,  хавар намрын ажлуудад манай байгууллага  хамт олноороо идэвхтэй оролцдог. Өмнө нь манай хамт олон Сархиа уулын энгэр, Баян-Өндөр уулын энгэрт  мод тарьж байсан туршлагатай.  Харин энэ жилийн уламжлалт  мод тарилтын ажилд хамт олноороо оролцож  байна. Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн ажлын хүрээнд компанийхаа хашаанд нилээд олон мод, бут тарьсан. Харин зүлэгжүүлэлтийг бол нилээд олон метр талбайд хийсэн байгаа. Өнөөдрийн хувьд манай хамт олон  эхний ээлжинд 100 модоо тарьчихлаа. Одоо цаг хугацаанд ирээд усалж, арчилж ургуулах талаас нь хамт олонтойгоо хамт  анхаарч ажиллана гэж бодож байна. Аливаа ажлыг бид хамт олноороо хийхийг  илүү чухалчилдаг.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)