Дадлагын хэрэгсэл, техникийн эд ангид хүлээлгэн өглөө
Нийгэм, Улс төр 19 өдрийн өмнө     46    0

Аймгийн “Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ноос автомашины засварчны ангийн сурагчдын дадлагад зориулан 20 гаруй нэр төрлийн автомашины хөдөлгүүр, эд анги болох 100 гаруй ширхэг хэрэглэгдэхүүнийг олгов. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн авто машины засварчны гурван ангид 70 гаруй хүүхэд суралцаж байна. Тус холбоо нь аймгийн хэмжээнд байдаг авто засварын үйлчилгээ явуулдаг 31 иргэн, аж ахуй нэгжтэй хамтран ажилладаг байна.  

Тус төвийн хоёр, гуравдугаар дамжааны сурагчид Авто  засварын төвүүдэд дадлага хийж, мэргэшиж байгаа юм. “Дадлага, чадварыг эзэмшсэний үр дүнд автомашин засварчны ур чадварыг сорьдог улсын аварга шалгаруулах тэмцээний цомыг авч чадсан” гэж “Орхон МСҮТ”-ийн багш В.Баярсайхан онцлов.

             МСҮТ-ийн сурагчид дадлагын хичээлд зориулсан эд ангиуд бэлэглэж байгаад баярласнаа илэрхийллээ. Автомашины засварчин болсноор хүний эд хөрөнгийг хариуцахаас гадна амь нас, эрүүл мэндээ ч  эрсдлээс хамгаалдаг. Учир нь эвдрэл доголдолтой автомашиныг засч, осол аваараас сэргийлж байгаа гэж МСҮТ-ийн сурагчид ярьж байлаа. “Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ноос тэднийг чадварлаг засварчид болно гэдэгт итгэн 10 гаруй  сая төгрөгийн техникийн хэрэглэгдэхүүн бэлэглэжээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)