Цахилгааны өр төлбөргүй ажиллажээ
Нийгэм, Улс төр 19 өдрийн өмнө     34    0

Бурхан багшийн сэрэг дүр буюу “Их шүтээн цогцолбор”-ын гадна тохижилтын ажил хийгдэж байна. Энэ жил 200 сая төгрөгийн төсвөөр гадна талбайг гантиг чулуугаар хучих, хоёр суварга босгох зэрэг ажлууд үргэлжлэх юм. Орон нутгийн санхүүжилтээр бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хийж эхлүүлсэн. Гэсэн ч тус цогцолборын тохижилт бүрэн дуусаагүй байна. Өнгөрсөн жил НҮБ-ын санхүүжилтээр Эко ОО-ыг байрлуулжээ.  

Төвийн шугамд холбогдоогүй учраас ариун цэврийн байгууламж ажиллахгүй байгааг “Их шүтээн цогцолбор”-ын ОНӨҮГ-ын захирал, гэвш лам Б.Мөнхтогоо хэллээ. Ирэх 2020 оны орон нутгийн төсөвт  Эко ОО-н цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг тусгаж өгөх саналыг тэдний зүгээс тавьж байна.

Өнгөт металлаар хийсэн, гадаа байрлах бурхан багшийн дүр ховор байдаг. Бурхан багшийг цутгуурын аргаар алтадсан гэдгээрээ онцлогтой. “Их шүтээн цогцолбор”-ын халаалт дулааныг цахилгаанаар шийддэг. Цахилгааны төлбөр их гардаг учраас  “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д он дамжсан өртэй байсан. Энэ жилийн хувьд өр төлбөр байхгүй. Цогцолборын бүтээн байгуулалтыг төсөв санхүүжилт, зураг төслийн дагуу хийж байна. Тохижилтын ажлыг бүрэн дуусгах шаардлагатай байгаа гэж тус цогцолборын удирдлага учирлаж байлаа. “Их шүтээн цогцолбор”-оос төв зам руу холбосон зам тавих саналыг орон нутгийн удирдлагуудад хүргүүлжээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)