Явган замын бүтээн байгуулалт дуусчээ
Хотын амьдрал 19 өдрийн өмнө     51    0

Аймаг, орон нутагт  хийгдэж буй 80 ажилд улсын комисс, 41 ажилд техникийн комисс ажилласан байна. Баян-Өндөр, Жаргалант сумын хөрөнгө оруулалтын ажил дуусчээ. Улсын болон аймгийн хөрөнгө оруулалтын ажилд сүүлд гэрээ хийсэн ажлууд эхэлж байна.  Кувейтын гудамжны хоёр талын явган замыг засварлах, баруун талд асфальт хийх, зүүн талд  үерийн усны суваг солих ажил үргэлжилж байна. Явган замын ажил аймгийн хэмжээнд  дууссан байна. Үлдсэн ажлуудын гүйцэтгэл 90 хувьтай байна. 

“Их залуу” багт  дулаан цэвэр усны шугам багийн төвийг холбох явагдаж байна.  Төвийн шугамд холбох ажлыг “Сокол” компани хийсэн. Дулааны станцаас зөвшөөрөл аваад дүүргэлт хийгээд ажлууд дуусах гэнэ.  Жаргалант суманд сургуулийн гаднах биеийн тамирын талбайн тохижилтын ажил дуусч байна.  Ар булагт 160 /квт/ дэд станц, 500 метр цахилгааны шугам татах ажил хийгдэж байна.

Баянбулаг, Булаг багийн хооронд автто замын асфальт тавих ажил дууссан.  Үлдсэн ажилд жижиг боржин чулуугаар хийсэн жижиг хавтан тавина.  Замын эцсийн төгсгөлд айлууд газар чөлөөлж өгөхгүй ажлыг удаашруулж байна. Холбооны уулзвараас барилгачдын талбай хүртэлх авто замын асфальт тавих ажил үргэлжилж байна. Нэг талын эгнээ дууссан.  Нөгөө талын эгнээг засварлаж байна.

Оюут багийн 2-24-р байрны өмнөх явган хүний замын засвар шинэчлэлт хийсэн.  Өнгө үзэмж сайтай, нягтрал өндөртэй хавтанг тавьсан.

Даваат багийн  Ундаргын 12-р гудамжинд 3х3 сагсан бөмбөгийн талбайн ажил дуусч, техникийн комисс ажилласан.

Улсын комисс ажилласан хөрөнгө оруулалтын ажил

 Уртын гол багийн гудамжинд гэрэлтүүлэг тавих ажлыг хүлээн авсан. Баянбулаг багт гэрэлтүүлэг нэмж хийсэн. Согоот багийн  Биеийн тамирын талбайн тохижилтын ажил дууссан.

 Говил багийн Илгээлтийн хэсэгт амралт чөлөөт цагийн талбай байгуулж дууссан.  Их залуу, Яргуйт багийн ахмадын байрыг дулааны шугамд холбох,  Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн орчим явган хүний замыг засварласан байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)