“Календарчилсан төлөвлөгөө”-г шинээр санаачилжээ
Хотын амьдрал 19 өдрийн өмнө     28    0

“Аймгийн хэмжээнд хоёр сумын 151 байгууллага шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл байршуулжээ.  Энэ хуудаснаас орон нутгийн төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт болон бусад мэдээллийг  харах боломжтой юм. Шилэн дансны хуулийн хэрэгжилт гуравдугаар улирлын байдлаар 96 хувьтай гарч, үнэлгээ жил бүр нэмэгдэж байгаа”-г Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Сайзмаа онцолж байна. Байгууллагын  мэдээлэл оруулагч нар мэдээллээ хоцроох, дутуу оруулсанаас зөрчил үүсдэг байна.  Ингэснээр зарим байгууллагууд “Хангалтгүй” үнэлгээ авдаг. Эдгээр зөрчлийг  арилгахын тулд “Шилэн дансны календарчилсан төлөвлөгөө”-г Санхүүгийн хяналт, аудитын албанаас санаачлан  гаргажээ.Төсвийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулах, иргэн, олон нийтэд хяналт тавих боломжийг олгохоор  төсөв, санхүүтэй холбоотой мэдээллийг цахимаар байршуулах болсон. Мөн тус албаны зүгээс байгууллагын хэрэглэгч, админ болон иргэдийг гарын авлагаар хангаж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)