Хотын хэмжээнд 112 хүүхдийн тоглоомын талбай бий, харин ...
Хотын амьдрал 19 өдрийн өмнө     28    0

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Нийтийн эзэмшлийн  талбайд хог хаягдлын цэг үүсч байгааг судлахыг сануулсан. Баян-Өндөр сумын долоон багийн 23 байршилд хог ихээр хуримтлагдаж хогийн цэг үүссэн байгааг тогтоожээ. Эдгээр хэсгүүдэд бүтээн байгуулалт хийж хогийг арилгах санаачилгыг гаргаад байгаа юм. Үүрэг даалгаврын дагуу цахим тоглоомын газруудад холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийсэн байна. Үүний үр дүнд таван газрын үйл ажиллагааг  түр зогсоосон бол, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нэг цахим тоглоомын газрыг хаасан гэдгийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс мэдээллээ. PC тоглоомын газруудын цагийн хуваарийг шинэчилж өвлийн хуваарьт шилжүүлсэн. Цагийн хуваарьт тогтмол хяналт тавьж байгаа гэсэн мэдээллийг Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ирүүлсэн байна. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч, 112 хүүхдийн тоглоомын талбай байна гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс эвдрэлтэй 35 тоглоомын талбай, буулгах шаардлагатай долоон хүүхдийн тоглоомын талбайг мэдээлэв.Шуурхай  зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга үүрэг даалгавар өглөө. Долоо хоног бүр орон нутгийн удирдлагууд иргэдтэй уулзан, алхангаа ярилцах саналыг гаргалаа.Цагдаагийн газарт зогсоолын бус газар автомашин байрлуулж байгаа асуудалд анхаарахыг сануулав. Бродюр давж эвдэлдэг, явган хүний зам дээр машинаа байрлуулдаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй байгааг анхааруулсан юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)