Элэгний С вирусыг үнэ төлбөргүй оношилж, эмчилнэ
Хотын амьдрал 19 өдрийн өмнө     22    0

Элэгний вирус нь элэгний хатуурал, хавдар үүсгэх эрсдэлтэй.  “Элэг бүтэн  Монгол” үндэсний хөтөлбөр, “Элэгний вирусгүй Эрдэнэт” хот аяны хүрээнд аймгийн ЗДТГ, ЭМГ ,БОЭТ, өрх сумын эрүүл мэндийн төв, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ, “Эрдэнэтийн эмч” ТББ, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр үнэ төлбөргүй хөнгөлөлттэйгээр иргэдэд үзлэг шинжилгээг хийж байна. Иймд иргэд харьяа өрхийн эмнэлэгтээ элэгний вирус илрүүлэх оношилгоонд хамрагдаж, С вирустэй иргэд эмчилгээгээ хийлгэхийг санууллаа. 2019 онд Хавдрын эрт илрүүлэгт 20 сая төгрөг зарцуулж байгааг  ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Уртнасан хэллээ. Элэгний вирустэй тэмцэхэд иргэдийн оролцоо нэн тэргүүнд шаардлагатай байна. Элэгний С вирусын үзлэг оношилгоо эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй байгаа ч даатгалгүй иргэд шинжилгээнд  орж чадахгүй байгаа юм. Мэргэжлийн байгууллагын зүгээс даатгалгүй иргэдийг эмчилгээнд хамруулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. “Элэгний  вирусгүй Эрдэнэт хот аян” хэрэгжсэнээр В,С вирусын эрт илрүүлэг сайжирч, хавдрыг эрт үед нь оношилж байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)