Эрт илрүүлгээр улсдаа хоёрдугаарт оржээ
Хотын амьдрал 19 өдрийн өмнө     26    0

Аймгийн Засаг даргын ивээл дор  “Элэгний вирусгүй  Эрдэнэт хот” аян дөрөв дэх жилдээ үргэлжилж байна.  Энэ жилийн хувьд хөтөлбөр “Элэг гэмтээгч С вирусээ оношлуулж, эмчлүүлцгээе”  аянаар эхэллээ.  Орхон аймагт элэгний В,С вирусын 72205 илрүүлэг хийхээс  одоогоор 44 мянга гаруй хүнийг хамруулаад байна. Ингэснээр В,С вирусын  эрт илрүүлгээр улсдаа хоёрдугаарт жагсах үзүүлэлт гэнэ. Аймгийн хэмжээнд С вирус илрүүлэх шинжилгээг  өрхийн эмнэлэгт, вирус тоолуулах, эмчилгээ үйлчилгээг “Медипас” эмнэлэгт хийж байгаа юм. Аймаг, орон нутгийн зүгээс 2020 онд элэгний С вирусгүй Эрдэнэт хот болох зорилт тавьж байна. 

 “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аяны хүрээнд  “Элэг гэмтээгч С вирус” болон “Амьдралын зөв хэвшил” сэдвээр өрхийн эмнэлгүүдэд мэргэжлийн эмч нар сургалт явуулж эхэллээ. Элэгний С вирусын эмийг 3-6 сарын хугацаанд ууснаар өвчнийг 95-100 хувь эмчлэх боломжтой, ингэснээр С вирусыг бүрэн эмчлэх боломжтой болж байгааг  гэдгийг мэргэжилтнүүд зөвлөв. С вирусыг бүрэн эмчилж байгааг мэргэжлийн эмч онцолж байна.  Иймийн тулд эрдэнэтчүүд нэн тэргүүнд үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдах хэрэгтэй хэмээн “Медипас” эмнэлгийн элэгний эмч Г.Шагдарсүрэн санууллаа.

Өнгөрсөн хугацаанд үзлэг, оношлогоогоор аймгийн хэмжээнд 7 мянга орчим хүнийг  элэгний С вирустэй гэж оношилжээ. Тэдний  65-75 хувь нь эмчилгээнд орж байна. Үлдсэн иргэдийн хувьд  эмчилгээгээ хийлгэх шаардлагатай гэсэн юм. Энэ жил аян хэрэгжиж эхэлснээс хойш “Эрдэнэтийн эмч” ТББ-тай хамтарсан  Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг манай аймагт ажилласан байна.  Өнгөрөгч есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд “Медипас” эмнэлэг,  БОЭТ-д  зорилтот бүлгийн 543 хүнийг Элэгний хавдрын илрүүлгийн  Эхо шинжилгээ, элэгний эмчийн үзлэгт хамруулжээ. Үзлэгээр элэгний дөрвөн хавдар илэрч, хоёр хүнийг хавдар бөглөх эмчилгээнд оруулсан байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)