“Бодь даатгал”-ынхаан одоо болоо юм биш үү
Мэдээ мэдээлэл 22 өдрийн өмнө     241    0

                 Манай хотын гудамжинд нэг ийм дүр зураг бий болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Нэгдүгээр микрийн 21 дүгээр байрны төв зам дагуу  харсан ханан дээр “Бодь даатгал” компанийн сурталчилгааны анонс өнөөдрийг хүртэл ийм л дүр зурагтай байна. Манайхан нэг юм хийгээд түүнийгээ маргаашнаас нь эхлэн таг мартдаг муу зуршилтай. Түүний нэг нь энэхүү анонс бололтой. Эрдэнэт хотын төв гудамжинд олны нүдэн дээр нэг байгууллагын ийм сурталчилгаа арай л биш ээ. Эсвэл “Бодь даатгал” гэдэг компани саяхан байгаад одоо татан буугдсан энэ тэр юм болов уу гэж гайхахад жолооч нарын албан журмын даатгалыг хийгээд давхиж яваа дуулдсан. 

Бидэнд хариуцлага гэдэг зүйл дутагдаж байна, дарга нар аа. Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж тэр бүү хэл муухай харагдуулж байгаа энэ мэт сурталчилгааны самбарын “Цаад эзэн”-д хариуцлага тооцдог байя. Түүнээс биш муу муухай харагдаж байгаа самбарыг татан буулгаснаар асуудлыг шийддэг буруу тогтолцоог өөрчилмөөр байна. Уранхай цоорхой, бараг л юу арччихсан цаас шиг болсон сурталчилгааны анонс хотын энд тэнд хаа нэгтээ харагддаг. Тэр бүхэнд аймаг, орон нутгаас хариуцлага тооцдоггүй учраас салхины аясаар намирсаар байгаад эцэст нь сиймхий самбай шиг болонгуут авдаг  “Хотын соёл” гэж баймааргүй санагдана.  Эхний ээлжинд бид энэ самбарын өнгө үзэмж, үзэгдэх байдлын талаар Хотын захирагчийн албаныханд албан ёсоор хандсан. Тэдний зүгээс тун удахгүй урагдсан анаонсонд уу, “Бодь” даатгал гэдэг байгууллагад хариуцлага тооцох нь уу гэдгийг харах л үлдлээ.        

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)