Түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталлаа
Мэдээ мэдээлэл 24 өдрийн өмнө     422    4

Түрээсийн орон сууцанд хамруулах журмыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Журмыг иргэдэд танилцуулсны дараа өргөдлийг хүлээн авах юм. Өргөдөл өгсөн иргэд дахин материал бүрдүүлж, өргөдлөө өгөхийг санууллаа. 

Одоогоор түрээсийн орон сууц бүрэн ашиглалтад ороогүй байна. Иргэдийн материалыг хүлээн авч сугалаа хэлбэрээр шалгаруулалт хийсний дараа ирэх оны нэгдүгээр сараас айлуудаа оруулах төлөвлөгөөтэй байгааг мэдээллээ.

  Нийтдээ 315 айлын орон сууцанд 34-68 метр квадрат хэмжээтэй нэгээс гурван өрөө байрууд байна. Нэг метр квадратын үнэ 1, 230,000 төгрөг байгаа юм.  Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 13 төрлийн бичиг баримт бүрдүүлнэ. 

Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шаардлага:

-           Орхон аймагт байнгын оршин суудаг байх

-           Гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн хангамтай орон сууцгүй, эсхүл өмчилж аваагүй байх

-           Байнгын ажлын байртай

-           Орон сууцны төлбөрийн нийт дүнгээс иргэн өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөрийг төлж болно. Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь дор дурдсан төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байна.  Үүнд, Түрээсийн төлбөр, орон сууц өмчлөх төлбөр зэрэг хамаарах ажээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (4)