“Хангарьд” паласын адраас тэмцээний аваргын цом хүндэтгэлийн тавцнаа заларлаа
Мэдээ мэдээлэл 28 өдрийн өмнө     74    0

                 Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Спорт цогцолборын “Хангарьд” паласын адраас Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээний аварга багт очих цом Хүндэтгэлийн тавцнаа заларсан энэ үдэш Эрдэнэтчүүдийн хувьд энэ жилийн хамгийн онцлог, содон сонин үйл явдлаар дүүрэн байлаа.

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн, Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар нарын санаачлагаар энэ сарын 7-ноос эхлэн Эрдэнэт хотод Монголын волейболын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт эхэлж байгаа юм.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар тэргүүтэй холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, ахмад тамирчид, шүүгчид, баг тамирчид болон спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид Эрдэнэтийн үе үеийн волейболчид оролцсон юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)