БНСУ-ЫН УЛСАН ХОТЫН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     164    0

Орхон аймаг хавдрын өвчлөлөөрөө Улсын хэмжээнд дөрөвт жагсдаг бол хавдрын нас баралтаар хоёрт ордог.байна. Иймд Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт хорт хавдрын эсрэг зорилтот ажлуудыг хийх зайлшгүй шаардлагатай байсан. Тэгвэл энэ удаад Эрдэнэт хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар хавдрын эсрэг зорилтот төлөвлөгөөт ажлыг хамтран хийх зорилгоор  БНСУ-ын Улсан Хотын их сургуулийн Эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгууллаа. Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс Солонгос улстай улсын хэмжээнд хийж байгаа хоёр дах удаагийн санамж бичгийн ийнхүү Орхон аймагт байгууллаа.

Өмнө нь Орхон аймгийн ЗДТГ  БНСУ-ын Шинхе хоттой хатуу найрамдалт хотын санамж бичигт гарын үсэг зурж байсан бол энэ удаад Улсан хотын их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайн санамж бичиг нь 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Энэхүү санамж бичиг  хэрэгжиж эхэлсэнээр Орхон аймагт байгаа хавдартай иргэдийг БНСУ-дах Улсан хотын эмнэлэг рүү хямдралтай үнэ тарифаар  явуулж хэвтэн эмчлүүлэх, мөн аймгийн БОЭТ болон Жаргалант сумын эмнэлэг, хувийн хэвшлүүдийн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдийг туршлага судлуулахаар эмч нарыг илгээх зэрэг боломжууд нээгдэх юм. Ингэснээр БНСУ-ын Улсан хот дахь хийгдэж байгаа эрүүл мэндийн чиглэлийн сургалт, чуулга зөвлөгөөнд албан ёсоор урьж оролцуулах олон улсын эрүүл мэндийн солилцоо хөтөлбөр хэрэжгүүлэх боломж бүрдэх юм.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)