Прокурор: Д.Соёлчхүүд холбогдох хэргийг хаасан, харин...
Мэдээ мэдээлэл 21 өдрийн өмнө     320    3

Аймгийн Прокурорынхон хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэдийн дунд төдийгүй цахим орчинд, олны анхаарлын төвд байгаа зарим  мэдээлэлд албан ёсны байр суурь, мэдээллийг Прокурорынхноос авсан юм.

Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүд Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Д.Соёлчхүү дарга ч  энэ талаар “Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин би Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, тогтоолыг шүүхэд өгсөн” хэмээн албан бусаар тайлбар өгөөд байгаа. Энэ талаар аймгийн Прокурорын газраас тодруулахад “ Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэгт гомдол гаргагчид нь давж заалдах эрхтэй” гэсэн юм.

Харин Эрдэнэтийн цахим ертөнцөд хэрүүлийн алим үүсгээд байгаа “Шинэ Эрдэнэт” гэсэн фэйсбүүк хаягийн эзэн И.Баярхүүтэй холбоотой хэргийн талаар  албан ёсны тайлбарыг Прокурорынхноос хүссэн юм. Прокурорын зүгээс энэ асуудалд “Шинэ Эрдэнэтийн Баяхүүтэй холбоотой хэрэг хэрэгсэхгүй болоогүй, хаагдаагүй. Хэрэг хянагдаж байгаа” гэсэн юм. Аймгийн Прокурорын газраас улирал бүр цаг үеийн асуудлаар хэвлэл, мэдээллийн байгууллагад хандан мэдээлэл хийж байхаар боллоо.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (3)