Монголын эдийн засгийг “түрээсэн эдийн засаг” хэмээн тодорхойлов
Эдийн засаг 5 жилийн өмнө     131    0
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгэн зүйлийг телевизэд ярилцлага өгөх үедээ онцлон хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “УИХ, Засгийн газар, Монголбанк олон улсын банк санхүүгийн байгууллагын луйврын эргүүлэгт орчихсон. Монгол Улс төслийн зээл гэдэг маш хортой нөхцөлтэй зээлийг авснаар хүний мөнгийг эргүүлж хүүлж өгдөг үндэстэн болсон. Монголын эдийн засгийг хөндлөнгөөс харах юм бол түрээсийн эдийн засаг, мөнгө хүүлэлтийн эдийн засаг болж хувираад байгаа. Маш хортой муу гэрээ хийдэг, түүнийгээ эргэж харах цаг болсон” гэв.