Амарын талбайд төрийн байгууллагууд иргэдэд нээлттэй үйлчилнэ
Мэдээ мэдээлэл 29 өдрийн өмнө     162    0

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний өдөрлө”г арга хэмжээг маргааш буюу 18-ны баасан гарагт зохион байгуулах гэж байна.  Төрийн үйлчилгээний байгууллагууд Амарын талбайд үйл ажиллагаа явуулж, иргэдэд мэдээ мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ. 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа ажлын  үр дүн тайланг иргэдэд тавих юм.

“Нээлттэй өдөрлөгийн үеэр Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ.  Эрүүл мэндийн байгууллагууд эмчийн үзлэг, зөвлөгөө, даралт үзэх, чихрийн шижин тодорхойлох, эмийн хямдралтай худалдааг явуулна.  Мэргэжлийн хяналтын газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэнэ” гэдгийг Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд хэллээ.

 Архивын тасгаас архивын баримтын лавлагааг үнэ төлбөргүй гаргаж үйлчлэх, Хот тохижуулах газраас иргэд, аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлыг 1 метр куб  хогийг 15 мянган төгрөгөөс 50 хувийн хөнгөлөлттэйгээр ачих зэрэг үйлчилгээ үзүүлнэ.  Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгсэл шинээр бүртгэх, хасалт, шилжилт хөдөлгөөн хийнэ.  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшхи зөрчилд арга хэмжээ тооцохгүй байхаар болжээ. Орон нутгийн өмчийн газар, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба,  “Эрдэнэт–Ус ДТС” компани,  Цагдаагийн газар,  Улсын бүртгэлийн хэлтсээс мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг өгөх юм. Орхон аймгийн Цагдаагийн газарт ажилд орох иргэдийг бүртгэж, ХХҮГ-аас ажлын байрны захиалга танилцуулах, ажилд зуучилна үйлчилгээ маргааш Амартын талбайд болно.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)